
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэн болон зарим нэр бүхий компанийн удирдлагыг АТГ-аас шалгалт хийхээр өнгөрсөн нэгдүгээр сард цагдан хориод байсан.
Улмаар тэдний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж их хэмжээний валют, бэлэн мөнгө, эд зүйлс хураан авсан байдаг.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргалаа. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг хахууль авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгийн торгуулийн ял оноолоо.
Харин түүнд хахууль өгсөн иргэн Ц.Мөнхбаярт өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3.9 сая төгрөгөөр торгох ял оноов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!