Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй албаныхан 2016 онд барилгын ажил нь эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй 512 айлын “Онцгой хотхон” орон сууцны барилгын талбайд ажиллалаа.
Энэ үеэрээ "Өнөөдрийн байдлаар барилгын ажил 70 гаруй хувьтай, 320 орчим орон сууц нь борлуулагджээ. Гэвч цар тахал, гүйцэтгэгч компанийн санхүүгийн маргаанаас үүдэлтэйгээр 10 жил байраа хүлээж буй иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангах шаардлагатай байна. Тиймээс хурдан хугацаанд барилгын ажлыг дуусгах талаас нь асуудлыг судална.

Орон сууц ашиглалтад ороход шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг үлдсэн орон сууцныхаа борлуулалтаар нөхөх гэх мэт санхүүгийн асуудлуудыг зохицуулж, иргэдийг хохиролгүй болгоход анхааран ажиллана.
Энэ жишээнээс харвал цаашид аливаа салбарууд өөрсдийн гэсэн хотхон, хороолол захиалж, ажилчдынхаа нийгмийн баталгааг нь хангах гэж оролддог нь төдийлөн үр дүнд хүргэдэггүйг харуулж байгаа юм. Харин албан хаагчдад ипотекийн таатай нөхцөл бүрдүүлэх боломжийг эрэлхийлэх нь үр дүнтэй гэж үзэж байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!