Боловсролын зээлийн сангийн захирал асан О.Сийлэгмаа өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө Боловсролын сайд Л.Энх-Амгалантай холбоотой асуудлыг хөндсөн байдаг. Тэрбээр "Л.Энх-Амгалан сайд дээр асуудал бий. Эхнэр, дүү хоёр хоёр нь сонгон шалгаруулалтын журмын үед суралцсан. Хамгийн гол асуудал нь өөрийг нь БШУБХ-ны дарга, УИХ-ын дэд дарга байхад тэр зээлүүд чөлөөлөгдсөн. Эхнэр нь захиалагч байгууллагад ажилласан уу гэдэг маш том асуултын тэмдэг" гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан О.Сийлэгмаад хандан "Шударгын дүр чинь хэрээс хэтэрлээ. Олон зуун хүүхдийн хувь заяа, олон хүний нэр төрөөр тоглож ханахгүй байна уу. Эхнэрийнхээ тэтгэлгийг төл гэсэн төлсөн.Одоо бас юун эмэгтэй дүү вэ. БЗС-г та биш би шилэн болгосон. Одоо бүрэн цэгцэлнэ. Харин надад ус биш тус болоорой" гэв.
Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаа, таны шударгын дүр чинь хэрээс хэтэрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.