Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анарыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Анарыг томилсон байна. Тодруулбал, түүний өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнайг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар шилжүүлэн томилсон байдаг.

Б.Анар өмнө нь Н.Учралыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь Эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайдын зөвлөхөөр нь ч үргэлжлүүлэн ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Учралын хүн аж.

Түүний товч намтраас танилцуулбал:

Төгссөн сургууль:

2004-2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Бизнесийн удирдлагаар;

2015-2017 онд АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистраар тус тус төгссөн. Одоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурч байна.

Ажилласан байдал:

2008-2010 онд Сангийн яамны Засаглалыг дэмжих хөтөлбөрийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн;

2010-2018 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлогын газар мэргэжилтэн;

2018-2020 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газар, Санхүүгийн хөрөнгө удирдлагын хэлтсийн дарга;

2020-2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;

2021-2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Зээл тусламжийн бодлогын хэлтсийн дарга;

2022-2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар тус тус ажилласан туршлагатай.

ШҮҮХ: ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгалаа
ШҮҮХ: ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгалаа
 
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!