“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан В.Адъяад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

“Эрчим хүчний үндэсний төв“ ТӨХХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнгийн 5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эрчим хүчний үндэсний төв“ ТӨХХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнгийн 5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгууллаа
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!