Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗД-ын орлогч А.Амартүвшин Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар болов.

Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томиллоо. Түүний хувьд өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллана.

НЗД-ын нэгдүгээр орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томиллоо
НЗД-ын нэгдүгээр орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томиллоо
 
Гадаадын жуулчдын 15 багц наадмын тасалбар алдагджээ
Гадаадын жуулчдын 15 багц наадмын тасалбар алдагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.