TIMELINE: 23 насандаа эхлүүлсэн улс төрдөө 59 насандаа ЭРГЭН ИРЭЛТ хийж буй С.Баярцогтын 36 жил

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

Сангажавын Баярцогт.

Сайнтай, муутай ч 30 гаруй жил зүтгэсэн улс төрийн карьертаа цэг тавихгүйгээр цааш алхана гэдгээ зарласнаас нь хойш дөрвөн жил өнгөрөв. Энэ мэдэгдэл нь улстөрчид төдийгүй олон нийтийн хувьд улс төрд сонирхолтой дүр эргэн ирсэн мэт харагдаж байсан ч бодит чанартаа түүний “жинхэнэ” эргэн ирэлт нь өчигдөр байлаа. Учир нь 23 насандаа улс төрд хөл тавьж байсан түүний 36 жилийн улс төрийн намтарт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх албан тушаал албан ёсоор нэмэгдлээ. Нэг ёсондоо тэрбээр 60 шүргэж яваа насандаа намынхаа удирдлагын бүтцийн гол суурин дээр очиж, ирэх сонгуулиудад намаа авч орох товчхондоо бол ялуулах чухал үүргийг хүлээн авч байна. Ямартай ч 2027, 2028 оны сонгуульд С.Баярцогттой АН ямар байх вэ гэдэгт нүд, чих тавих л үлдлээ.

Тэгвэл улстөрчийн замнал нь уналт, босолтоор дэнслэгдэж, аавын хаалга хүртэл татаж явсан түүний улс төрд өнгөрүүлсэн 36 жилийн “түүх”-ийг эргэн нэг сануулъя.

Дахин хэлье. Парламентад дөрвөн ч удаа сонгогдож, ЗГ-ын түвшинд гурван ч удаа ажиллаж байсан С.Баярцогтын 59 насандаа хийсэн COME BACK өчигдөр ч биш өнөөдрөөс тоологдож эхэлж байна.

1989-1990 УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллав

1990-1991 МХЗЭ-ийн Гүйцэтгэх хорооны тэргүүлэгч гишүүн, дэд тэргүүлэгчээр сонгогдон ажиллав

1990-1992 24 насандаа Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар ажиллав

1991-1997 Монголын хувсгалт залуучуудын эвлэлийг өөрчилж, Монголын залуучуудын холбоог байгуулж 7 жил Ерөнхийлөгчөөр нь ажиллав

1996-2000 С.Баярцогт Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллав

1996-1999 онд МСДН-ын дэд даргаар ажиллаж, таван нам нэгдэн АН-ыг эмхлэхэд гол роль гүйцэтгэсэн

1998 Байгаль орчны сайдаар 8 сар ажиллав

2004-2006 “Их эвслийн ЗГ”-т ЗГХЭГ-ын даргаар ажиллав

2008-2012 УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, С.Баярын ЗГ-т Сангийн сайдаар томилогдов

2009 С.Баярцогт Сангийн сайд хувиар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав

2012 18444 иргэний саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулав

2012.8 С.Баярцогт УИХ-ын дэд даргаар томилогдов

2013.4.4 “Сая долларын оффшорын дуулиан” дэгдэв

2013.4.25 Нэг сая ам.долларын асуудалд орооцолдсон тул УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөгдөв

2014.12.09 Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” ЗГ-т ЗГХЭГ-ын даргаар ажиллаж эхлэв

2016 “Сэлэнгэ”-дээ дархлагдсан улстөрч гэгдэж байсан тэрбээр 16 жилийн дараа УИХ-ын сонгуульд нутагтаа бүдрэв

2016.6 Сонгуулийн санал хураалтын өмнөхөн С.Баярцогтыг Швейцарийн ерөнхий прокуророос шалгахаар болсон гэх мэдээлэл цацагдав

2017.1.03 АТГ-аас С.Баярцогтыг шалгаж эхлэв

2018.3.20 Намаасаа хөөгдөв

2018.4.1 С.Баярцогт ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан нарын хамт сэжигтнээр баривчлагдав

2018.4.2 С.Баярцогтод оюу толгойн асуудлаар албан тушаалын хэрэг үүсгэв

2019.1.15 НПГ-аас “Мөнгө угаах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татав

2020.03 2018 оноос эхэлж С.Баярцогтод холбогдуулан шалгасан хэрэг хаагдсан

2020.5.14 Намын гишүүнчлэл нь сэргэв

2020.06.18 Сонгуульд нэр дэвшсэн ч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдов

2020.07.17 Анхан шатны шүүх С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноов

2020.12.3 Давж заалдах шатны шүүх хорих ялыг 4 жил 8 сар болгож бууруулав

2021.05.19 Дээд шүүх хорих ялыг хэвээр үлдээв

2021.7.19 С.Баярцогтод холбогдох хэргийг прокурорт буцаав

2021.08.20 Шоронгоос суллагдав

2022.06.13 НПГ-аас С.Баярцогтод холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон

2022.11.01 С.Баярцогт суллагдсанаасаа хойш олны өмнө ил гарч, "Швейцарийн холбооны улс"-аас түүнд үүсгэсэн ОЮУТОЛГОЙН хэргийг хэрэгсэхгүй болгосныг зарлаж, "Улс төрд ИДЭВХТЭЙ оролцохоо зарлав

2023.01.19 АН-ын даргын сунгаанд оролцож, ялагдал хүлээв

2023.08.28 АН-ын Тэргүүн дэд даргаар сонгогдов

2026.03.24 Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргаар С.Баярцогт сонгогдов

2026.04.15 АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилогдов

2026.05.06 АН-ын ЕНБД-аар “жинхлэгдэв”

Л.Энх-Амгалан: П.Наранбаяр бид хоёрыг толхилцож байна гэж л хараад байх шиг байна. Би ерөөсөө толхилцож байна гэж харахгүй байна
Л.Энх-Амгалан: П.Наранбаяр бид хоёрыг толхилцож байна гэж л хараад байх шиг байна. Би ерөөсөө толхилцож байна гэж харахгүй байна
 
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!