16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р сарын 1-нд болох байсан ч прокурор ирээгүй шалтгаанаар 11-ний 09.00 цаг хүртэл хойшилсон билээ.

Энэ дагуу өнөө өглөө шүүх хурал эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийн үүднээс шүүх хурлыг хаалттай горимд шилжүүллээ. Сануулахад, дээрх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Хотын даргын орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан БЗД-ийн Засаг даргын ажлаа өнөөдөр хүлээлгэн өгнө
Хотын даргын орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан БЗД-ийн Засаг даргын ажлаа өнөөдөр хүлээлгэн өгнө
 
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!