Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхэн 3-4 дүүргийн Засаг даргыг солихоор ярилцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

МАН-ын дотоод зөрчил нийслэл рүү хальж ороод сар орчмын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Туулын хурдны замтай холбоотойгоор хотын зарим удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд буй. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч шалгуулах тухайгаа мэдэгдсэн. Ингэснээр Хотын даргын орлогчийн албан тушаал дээр ээлжит "марафон" эхлээд буй.

Тэгвэл нийслэл дээр өрнөж буй хөл хөдөлгөөнд удахгүй дүүргүүдийн Засаг дарга нар өртөх бололтой. Учир нь Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй нийслэлийнхэн Туулын хурдны замын төсөл тэргүүтэй нийслэл дээрх ажлууд дээр бодлогоос нь зөрж, "эсрэг" ажилласан 3-4 дүүргийн Засаг дарга нарыг солихоор ярилцжээ. Нөгөөтээгүүр энэ алхам нь цаашид өрнөх улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хот дээр "хүч зузаатгаж" буй үйлдэл гэж харж болох юм.

Цэцэрлэгийн шатнаас 2 настай хүүхэд унаж гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна
Цэцэрлэгийн шатнаас 2 настай хүүхэд унаж гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна
 
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 28 хэм дулаан, бороо орохгүй
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!