Н.Номтойбаяр: Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Шадар сайд Н.Номтойбаяр Багануур дүүрэгт ажиллаж байна. Тодруулбал, Шадар сайдын эрхлэх асуудлын нэг Бүсчилсэн хөгжлийн бодлогоор Улаанбаатар хотод төвлөрсөн ачаа тээврийн ачааллыг бууруулах, логистикийн урсгалыг оновчтой хуваарилах чиглэлээр Багануур дүүрэгт ажиллаж байна. Ийнхүү ажиллах үеэрээ ус, дулаан, эрчим хүч, төмөр зам зэрэг суурь нөөц энэ дүүрэгт бүрдсэн учраас эдгээр давуу талд нь тулгуурлан Багануурыг бүс хоорондын гол зангилаа цэг болгон хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа талаараа онцлов.

Ингэхдээ зарим хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг улсын төсвөөс биш төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо
ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол“ ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!