Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг: Үнэн гэж байдаггүй юм уу

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

2025 оны Үндэсний их баяр наадамд үзүүрлэн Улсын гарди цол хүртээд байсан Н.Өсөхбаярын допингийн шинжилгээний хариу ЭЕРЭГ гарснаар хориотой бодис хэрэглэсэн гэж үзэн, түүний цолыг хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ингэснээр Н.Өсөхбаярын Улсын гарди цолыг хураагаад байсан юм.

Тэгвэл Н.Өсөхбаяр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг өчигдөр Спортын арбитрийн шүүх хэлэлцээд, түүнийг хориотой бодис хэрэглэсэн гэх шинжилгээний хариуг “Илт гажсан” гэж үзэн, хүчингүй болгосон байдаг.

Тэгвэл уг асуудалд Дархан аварга Н.Батсуурийн эгч Н.Энхчимэг "Шударга ёс чи хаана байна. Шударга шүүх байх ёстой биш билүү. Үнэн гэж байдаггүй юм уу. МҮБХ Тамгагүй цаас өгөөд дүүг минь яаж буллидлээ! МҮБХ-г харж л байя" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын худалдааны чөлөөт бүстэй танилцлаа
Хятад, Монголын хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын худалдааны чөлөөт бүстэй танилцлаа
 
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ“ ТӨХК-ийн захирал асан В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!