Г.Отгонтуяа: Хамгийн аймшигтай нь шударга бус зүйл тохиолдохдоо биш. Харин хүмүүс түүнд дасаж, дуугүй болдогт байдаг юм байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 36 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж шийдвэрээ танилцуулсан. Тодруулбал, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн юм.

Тэгвэл 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа "ӨНӨӨДӨР би нэг зүйлийг маш тод ойлголоо.

Нэгдүгээрт, Дахин хэлье… шударга ёсны төлөө тэмцэнэ гэдэг заримдаа бүхэл бүтэн системийн эсрэг ганцаараа буюу багаараа зогсохтой адил байдаг юм байна. Гэхдээ энэ шийдвэр миний дуу хоолойг, миний тэмцлийг зогсоохгүй. Би энэ хугацаанд өвдсөн.

Би шаналсан.

Би олон шөнө нойргүй хоносон.

Өнөөдөр би зүрхээрээ уйлсан.

Гэхдээ би үнэнийг мартаж, дуугүй амьдрахыг сонгоогүй.

Хоёрдугаарт, Хэзээ нэгэн цагт би охинтойгоо дахин уулзана. Тэр үед ээж нь чадах бүхнээ хийсэн шүү гэж бардам хэлэх үгтэй байна.

Гуравдугаарт, Ганц охин минь ийм нийгэмд 16-хан жил амьдраад хүний ёсноос гажуудаар хорвоог орхисон ч Миний төр, миний цагдаа намайг хамгаална гэж боддог жирийн иргэдийн нэгэн адил ээж нь эцсээ хүртэл, эцсийн амьсгаа хураатлаа тэмцэх болно гэдгээ охиндоо амлъя.

Дөрөвдүгээрт, Хамгийн аймшигтай нь шударга бус зүйл тохиолдохдоо биш. Харин хүмүүс түүнд дасаж, дуугүй болдогт байдаг юм байна. Би дуугүй болохгүй. Учир нь энэ зөвхөн нэг хэрэг биш. Энэ бол хэний ч гэр бүлд тохиолдож болох эмгэнэл. Энэ гэмт хэрэг бол өнөөдрийн МОНГОЛ УЛСЫН үнэн дүр төрх, ЭМГЭНЭЛ юм. Хэний ч хүүхэд, хэний ч амьдрал ийм системийн өмнө хамгаалалтгүй үлдэж болно. Гэхдээ энэ миний ТӨГСГӨЛ биш. Өнөөдөр би уйлсан. ҮНЭН тогттол би тэмцэх болно.Үнэнийг хэлэх хүн үлдсэн цагт шударга ёс бүрэн үхдэггүй. Хэдэн арван жилийн дараа ч хэрэг задрах явдал байдаг" гэжээ.

Э.Батмагнай арслан эхнэрийнхээ араас бүтэн жил гүйж, ковидын үеэр хамт карентилагдсанаар өөрийн болгож чаджээ
Э.Батмагнай арслан эхнэрийнхээ араас бүтэн жил гүйж, ковидын үеэр хамт карентилагдсанаар өөрийн болгож чаджээ
 
ТАНИЛЦ: Стратегийн 16 орд
ТАНИЛЦ: Стратегийн 16 орд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!