Х.Нямбаатар: Ажил хийх гэхээр “Наад мөнгөөрөө зам засахаа боль. Сургууль, цэцэрлэг барь“ гэж мэдэмхийрээд байх болж

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хотын дарга Х.Нямбаатар ирэх онд нийслэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн үед ажил хийх гэхээр наад мөнгөөрөө зам засахаа боль, сургууль, цэцэрлэг барь гэж мэдэмхийрээд байх болж. Нийслэл салбар бүртээ анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье. Нийслэлийн удирдлагын баг сүүлийн 3 жилийн хугацаанд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг үнэмлэхүй нэмэгдүүлсэн. 2023 онд 67 тэрбум байсныг 2025 онд 234 тэрбум хүргэж 4 дахин нэмсэн. Үүний үр дүн ирэх хичээлийн жилд гарна.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын яамны харьяанд байсан 33 царцсан барилгын ажлыг нийслэл эрх шилжүүлэн авч ашиглалтад оруулсан. Одоо дахиад царцсан 10 төслийг эрх шилжүүлж авч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид цаашид Боловсролын яамтай хамтраад боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, ЕБС-иудыг төрөлжүүлэх чиглэлд ажиллана. Түүнчлэн англи хэлний багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс англи хэлний 1000 багш хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс бүрэн камержуулна" гэв.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: 792 мянган төгрөг хүртэл цалингийн орлогоос авах татварыг 100 хувь чөлөөлнө
ХУУЛИЙН ТӨСӨЛ: 792 мянган төгрөг хүртэл цалингийн орлогоос авах татварыг 100 хувь чөлөөлнө
 
Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анарыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ
Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анарыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!