ЗГ-ын шийдвэрийн эсрэг Туулын хурдны замын ажлыг нууцаар явуулж байжээ

Огноо
Унших
1 минут 28 секунд

Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдвэр гаргасан.

Гэвч иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсээр байжээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавьсан байна.

Барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан хэдий ч хяналт шалгалтын явцад төслийн талбайд 40 орчим машин техник, инженер, техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогджээ.

Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн юм.

Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулжээ.

Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
 
“Дэлгүүрт бусдыг зодсон иргэний сэтгэцийг ШШЕГ үзэж, тогтооно“
“Дэлгүүрт бусдыг зодсон иргэний сэтгэцийг ШШЕГ үзэж, тогтооно“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!