Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буйг анхаарах шаардлагатайг онцоллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

1. Боловсролын яамнаас боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийн танилцуулга, мэдээллийг сонслоо. Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа.

Гишүүдийн зүгээс 100 жилийн түүхээ тэмдэглэсэн сумд гэр цэцэрлэгтэй байсаар байгаа. Царцсан барилгуудаа төсөвт тавьж дуусгах шаардлагатай. Сургуулийг боловсролын хөтөлбөр стандарт нэг байх ёстой. Хувийн болон улсын сургуулийн байрны стандарт өөр байгаад салбар яам анхаарах шаардлагатай. Хөтөлбөрийн ялгаанаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо ойлголцохгүй хэмжээний байдалд хүрэх гэж байгааг анхааруулав. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд ЕБС-иа төгсөөд дэвшин суралцахад маш хүндрэлтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах багш нарыг бэлтгэх шаардлагатай. Цаашлаад шинээр баригдах барилга байгууламжид хүртээмжийн асуудлыг заавал шийддэг болох ёстойг санууллаа.

Түүнчлэн малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буй асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Боловсролын салбарын бодлого сайд солигдохоос үл шалтгаалан үргэлжилдэг байх ёстой гэдгийг онцоллоо.

Хоёрдугаарт, Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Сангийн сайд З.Мэндсайхан салбарын мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулах аж.

МАН-ын бүлэг: Татварын багц хуулийн төслүүдийн талаар Сангийн сайдын танилцуулгыг сонсож байна
МАН-ын бүлэг: Татварын багц хуулийн төслүүдийн талаар Сангийн сайдын танилцуулгыг сонсож байна
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.