
Томүжин Алтернатив сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид хуванцар, хөөсөнцөр хог хаягдлыг автоматжуулсан аргаар цэвэрлэдэг төхөөрөмж бүтээж, туул голд суурилуулсан байна. Тэдний энэхүү бүтээлч ажлыг Моод-ынхэн онцолж, олон нийтэд танилцуулсан байна.
Энэхүү төхөөрөмж нь голын урсгалыг ашиглан ажилладаг бөгөөд хүний оролцоогүйгээр усан дээр хөвж буй хогийг шүүж авах зориулалттай аж. Одоогоор сурагчид төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлж, конвейер ашиглан хогийг шууд эрэг дээрх шуудай руу гаргах илүү боловсронгуй системийг хөгжүүлж байгаа юм байна.