Морьт харвааны морьдыг хулгайлсан хэрэгт зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй тул хэргийг прокурорт буцаав

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 45 секунд

Өнгөрсөн 2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын аманд бэлчээрт байсан Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг бойд өгч төхөөрсөн хэрэг гарсан байдаг.

Тус хэрэгт холбогдсон Э.Э нарын 6 хүнийг морьдыг хулгайлсан, улмаар мах нядлах газарт худалдан борлуулж, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг (Олон тооны мал, бүлэглэж хулгайлах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Э, Б, Г, Б, П, нарыг олон тооны малыг хулгайлж, бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт, яллагдагч У-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй, хулгайд алдсан гэх адуунуудад хийсэн үнэлгээ эргэлзээтэй, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нарын үйлдэл оролцоог тодорхой бичээгүй, хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий сиди дутуу, уг бичлэг бүхий сиди нь хэргийн хамт шүүхэд ирээгүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй байх тул яллагдагч нарын өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүхээс буцаасан үндэслэлд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас яллагдагч Э, Б, Г, Б, П, У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаажээ.

АН-ын 10 гишүүн нийлж “Ардчиллын сэргэлт“ холбоо байгуулжээ
АН-ын 10 гишүүн нийлж “Ардчиллын сэргэлт“ холбоо байгуулжээ
 
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!