Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгож, нийт 1.6 га талбайд тохижилт хийхээр төлөвлөж байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байсан. Тодруулбал, 30 хувьд нь ногоон байгууламж, 70 хувьд нь явган замын талбай байгуулахаар төлөвлөжээ.

Тохижилтийн ажил хэзээ эхлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяраас тодруулахад, "Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байгаа. Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын тухайд одоо эхэлж байна" гэлээ.

Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай хийхээр төлөвлөжээ.

Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүй, хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой аж.

“Ногоон нуур орчмын 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн БАЙГУУЛНА“
“Ногоон нуур орчмын 5.5 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн БАЙГУУЛНА“
 
Наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
Наадмын сорилго барилдаанд улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.