Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба Зөв намын ЕНБД асан Ш.Мөнхсайхан нар нэг компанийн хувьцаа эзэмшдэг

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 46 секунд

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, "Үнэн ба Зөв" намын ЕНБД асан Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад буй. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас албан ёсоор мэдээлэл гаргажээ. Мэдээлэлдээ "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин минутын хот” төслийн хүрээнд зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок/ Багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч, хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Дээрх тендер шалгаруулалтад сонгон шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 48 цагийн хугацаагаар баривчилсан ба мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэжээ.

Сануулахад, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байдаг. Энэ талаарх мэдээллийг энд дарж унших боломжтой.

Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно
Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 17 хэм дулаан. Бага зэргийн аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.