БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Туулын хурдны замын өрнөлийн хажуугаар иргэдийн анхаарлыг татаж буй нэгэн бол НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар. Тэрбээр өмнө нь Монгол залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг улс төрийн хүрээнд хотын даргын баруун гарын хүн ч гэж ярьдаг.

Тэгвэл Б.Сэргэлэнбаатар нь хотын даргын урдаа барьдаг хэдэн төслүүдийн нэг “Сэлбэ дэд төв”-ийн тендерийг хөмаарал бүхий компаниараа авсан гэх асуудалд холбогдоод буй. Тодруулбал 2025 оны долоодугаар сарын 3-нд түүний хамаарал бүхий “Професионалстрой” ХХК-аараа “Сэлбэ дэд төв”-ийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт шалгарсан байгаа юм.

Тухайн төслийн нийт төсөв 223 тэрбум 418 сая 740 мянган төгрөг бөгөөд тухайн жилд санхүүжих дүн нь 197 тэрбум 697 сая 448 мянган төгрөг байжээ. Дашрамд, дээрх тендерт шалгарахаас ердөө нэг сарын өмнө Б.Сэргэлэнбаатар нь “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгэгдсэн байна. "Професионалстрой" ХХК нь анх 2011 оны 9-р сарын 27-нд барилгын засал чимэглэлийн чиглэлээр байгуулагдаж байжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 18 хэм ДУЛААН
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 18 хэм ДУЛААН
 
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!