НИТХ энэ сарын 17, 22-нд хуралдаж нийслэлийн төсвийн тодотгол зэрэг 11 асуудал хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан энэ сарын 17, 22-нд хуралдахаар болсон. Тодруулбал,

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
  • “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!