Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т 25 метр урт, таван зам бүхий “Усан спорт сургалтын төв“ нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын төсвийн 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн дүүргийн 34 дүгээр хороонд 25 метр урт, таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмж, coffee shop болон 62 автомашины зогсоолтой "Усан спорт сургалтын төв" ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Тус дүүргийн гуравдугаар хороонд ашиглалтад орсон “Хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор”, 17 дугаар хороонд 2013 онд ашиглалтад орсон Усан спорт сургалтын төв, 34 дүгээр хороонд 2026 оны хоёрдугаар сард ашиглалтад “Усан спорт сургалтын төв”-ийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 42 дугаар тогтоолоор “Спорт цогцолбор” болгон нэр, дүрэмд өөрчлөлт оруулсан байна.

Тус төвийн нээлтийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын нэрэмжит нээлттэй усанд сэлэлтийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 17 клубийн 286 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм.

“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.