“Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улаанбаатар хотод шагайн харвааны спортыг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Их хүрээ харваа” аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус тэмцээнийг Нийслэлийн шагайн харвааны салбар холбоо болон “Их хүрээ шагайн харвааны холбоо”-ноос зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн уламжлалт “Нийслэлийн цом” тэмцээнийг “Их хүрээ харваа” нэрийн дор шинэчлэн зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа “One Event Hall”-д болж, харваачид, зочид төлөөлөгчид өргөнөөр оролцлоо.

Нээлтийн үеэр зохион байгуулагчид тэмцээний зорилго, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, шагайн харвааны өв соёлыг залуу үед өвлүүлэн үлдээх, өрсөлдөөнт орчныг нэмэгдүүлэхэд энэхүү тэмцээн чухал үүрэгтэйг дурдсан юм.

“Их хүрээ харваа” тэмцээн нь цаашид жил бүр энэхүү нэрээрээ уламжлал болон зохион байгуулагдаж, шагайн харвааны спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй
ТЦА: 18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж замын хөдөлгөөнд оролцох эрхтэй
 
Маргааш Улаанбаатарт 10 хэм ДУЛААН
Маргааш Улаанбаатарт 10 хэм ДУЛААН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!