Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар боловсролын салбарын багш, ажилчдын цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлүүдээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авахаар болоод буй юм. Тэгвэл Засгийн газрын эл шийдвэртэй холбоотойгоор цалингийн нэмэгдлийг хэрхэн тооцож олгох талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан ингэж тайлбарлав.