Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордтой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрөгч 2025 оны дөрөвдүгээр сар буюу одоогоос нэг жилийн өмнө одоогийн УИХ-ын дарга Н.Учрал ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж буйгаа мэдэгдэж байсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг $250 саяар гадаадын дөрвөн иргэнд зарсан гэх мэдээллийг өгч байв.

Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулан шалгаж, байгаа. Мөрдөнэ шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Дууссаны дараа мэдээлэл өгөх боломжтой" гэв.

НПГ: Д.Амарбаясгаланг Бор тээгийн ордтой холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж байна
НПГ: Д.Амарбаясгаланг Бор тээгийн ордтой холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж байна
 
“Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга“
“Ерөнхий сайд болохыг хамгийн их хүсэж байгаа хүн бол АН-ын дарга“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!