Улсын Их Хурал дахь Иргэний Зориг Ногоон Намын зөвлөл өнөөдөр хуралдаж, намын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар нийт таван асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал,
1. Намын дүрмийн 7.4, 7.5 дахь заалтыг үндэслэн УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
2. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах Зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд Н.Учралаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авахаар тогтов.
3. ИЗНН-ын зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлын байнгын хороодод харьяалуулан ажиллуулах саналыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод хүргүүлэхээр болов.
4. ИЗНН-ын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зохион байгуулалтын асуудлыг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газартай холбогдуулан саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
5. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах намын Их Хурлын бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлийн гишүүдийн саналыг авч нэгтгэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!