Санхүүгийн салбарын шилдэг лекторууд оролцох “Санхүүгээ аваръя“ лекц энэ сарын 26-нд болно

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хүн бүр хөрөнгө оруулагч подкастын зүгээс бизнес, эдийн засгийн шилдэг лекторууд оролцсон "Санхүүгээ аваръя" лекцийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус лекц ганцхан удаа зохион байгуулагдах бөгөөд суудлын тоо хязгаартай аж. Лекцэд лектор Г.Мөнгөн, бизнес көүч Maya, эдийн засагч Б.Дөлгөөн, ШУ-ны доктор Л.Оюун, криминологич Г.Эрдэнэбат нар оролцох юм.

Эл лекийн талаар Хүн бүр хөрөнгө оруулагч подкастын эдийн засагч Б.Дөлгөөн "Өнөөдөр Монголд өрх бүр зээлтэй байна. Орлогынхоо ихэнхийг зээлийн хүүд өгч байгааг зогсоох цаг болсон.

Хуримтлал гэдэг бол зөвхөн илүү гарсан мөнгөө хадгалах биш, харин ирээдүйнхээ эрх чөлөөг өнөөдөр худалдаж авч буй хэрэг юм. Өрнөөс гарах ганц зам бол хуримтлал үүсгэж сурах юм.

Бид зээл авагч биш, хөрөнгө оруулагч үндэстэн болох учиртай. Бидний олсон төгрөг бүр зээлийн хүүд биш, харин бидэнд ашиг авчрах хөрөнгө оруулалт руу чиглэх ёстой.

Бид хамтдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрч, хөрөнгө оруулагч Монголыг бүтээж чадна" гэжээ.

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
 
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!