Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёл, урлаг үзвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоёр болон гурав дахь шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ.

Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 95, жолооны курсууд, кино театр, номын сан, хүүхдийн тоглоомын төвүүд зэрэг урлаг соёлын 42 байгууллага, интернет цахим тоглоомын 167 газрын үйл ажиллагааг зогсоох, томоохон сургалтын танхимтай 76 ресторан, зочид буудлуудын захиргаанд олныг хамарсан үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 02-ны өдрийг дуустал зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлж биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. 

Үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоож буй байгууллагууд:

  1. Ерөнхий боловсролын сургуулиуд
  2. Цэцэрлэгүүд
  3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
  4. Дээд боловсролын байгууллагууд
  5. Урлаг, соёл, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд
  6. Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
  7. Жолооны курс
  8. Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс г.м/
  9. Интернет, цахим тоглоомын газрууд
  10. Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
  11. Өдөр өнжүүлэх төвүүд
  12. Хүүхэд харах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоолоо.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Иймд иргэд та бүхэн үүргээ ухамсарлан олон нийтийг аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Африкийн оцон шувуу устах аюулд унаад байна
Африкийн оцон шувуу устах аюулд унаад байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц