Нэн ховордсон Африкийн оцон шувуу хүний буруутай үйл ажиллагааны улмаас устах аюулд хүрээд байна.
Жил бүр оцон шувуу өдөө хаяж, шинэчлэх шаардлагатай байдаг тул хоол тэжээл хайхаар усанд сэлж чаддаггүй.
Үүний хажуугаар аялал жуулчлалын улмаас оцон шувууд стресст өртөж, үхэлд хүрдэг байна.
Сүүлийн хэдэн зуунд Африкийн оцон шувууны тоо толгой огцом буурч байгаа. 1900 онд тоо толгой нь сая гаруй хүрч байсан бол одоо 1%-д нь ч хүрэхгүй үлдсэн. Тиймээс оцон шувууг нэг ховордсон гэсэн тодотголд оруулдаг.
Хэрэв яаралтай ямар нэг арга хэмжээ авахгүй бол бүр мөсөн устах аюулд унаад байгаа.
Жилийн бүх улиралд оцон шувуу хол байж тайван орхих ёстой гэж байгаль хамгаалагчид зөвлөж байна.
Ялангуяа өдөө хаях үедээ хүнс тэжээл идэж чаддаггүй учир бүр эрсдэлтэй нөхцөлд байдаг байна.
Эх сурвалж: AFP