Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл тус тус хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу 10.00 цагаас хуралдахаар болжээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болоогүй байгаа ч энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар ярилцаж магадгүй байна.