Хоёрдугаар сарын 1, 8, 13 болон 22-ны өдрүүдэд авах байсан IELTS-ийн шалгалтуудыг цуцалжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан Монгол Улсад дээрх шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг ESP сан хоёрдугаар сард авах байсан дөрвөн шалгалтаа цуцлах шийдвэрийг гаргаснаа мэдэгдэв.