Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 39 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хурал хаалттай болсон бөгөөд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана. Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн юм.

УИХ-ын  сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив
УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.