Бразилын зүүн өмнөд хэсэгт орсон ширүүн борооны улмаас 44 хүн амиа алдсан гэдгийг даваа гарагт тус улсын Иргэний хамгааллын албанаас мэдэгдлээ.
Үерийн улмаас 13,000 хүн хохирч, хэдэн мянган хүн гэрээ орхиж явахаас өөр аргагүйд хүрчээ. Одоог хүртэл сураггүй алга болсон хүмүүс олдоогүй.
Удирдлагуудын зүгээс ням гарагт 47 хотод онц байдал зарласан. Даваа гарагт онц байдалд орсон хотын тоо 100-д хүрсэн байна.
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару Армийн цэргүүдийг яаралтай тусламж хэрэгтэй байгаа газрууд руу явуулсан гэж мэдэгдсэн.
Үерт хамгийн их өртсөн хүмүүс аюулгүй байдлын шаардлага хангаагүй байранд амьдарч байсан гэжээ.
Бразилын засгийн газраас үерт өртсөн хүмүүст туслахаар 20 сая долларыг төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: CNN