Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд

Хятадад вирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед зарим хүнд амьдрал апокалипс кино шиг аймшигтай болох юм шиг санагдаж магадгүй юм.

Энэ вирусанд вакцин байхгүйгээс гадна халдвар авсан хүнийг шууд мэдэх боломжгүй гэж эмч нар мэдэгсэн билээ. Иймэрхүү цар тахалын тухай судлаж, ийм орчинд олон удаа ажиллаж байсан нэгэн эмч мэргэжилтэй сэтгүүлч бодит амьдрал дээр хэрэглэдэг туршлагаасаа хуваалцсан байна.
Лаури Гаррет нь Америкийн иргэн ба шинжлэх ухаан эрүүл мэндийн сэтгүүлч, зохиолч хүн юм. Тэрээр Эбола вирусын дэгдэлтийн талаар олон нийтлэл бичсэн ба 1996 онд Пулитцерын шагнал хүртсэн. Тэрээр SARS, шувууны ханиад, сүрьеэ, хумхаа ХДХВ / ДОХ-ын, үндэсний аюулгүй байдал зэрэг олон талын туршлагатай нэгэн юм.

Коронавирусын халдвараас хамгаалах боломжтой ба энгийн бөгөөд амьдралд ойрхон арван урьдчилан сэргийлэх алхам.

  1. Гадуур явахаар бол заавал бээлий өмсөх. Бээлий өмсөж метро, автобусаар зорчихдоо бариулаас барь. Олон нийтийн газар явахдаа бээлийгээ бэлэн авч явах.
  2. Хэрэв та гадуур явж байгаад хоол идэх хэрэгтэй бол бээлийгээ тайллаа гэхэд яаж ч загатнасан нүүр, нүдэндээ хүрч болохгүй. Гараа нүүрэндээ ойртуулж болохгүй. Бээлий өмсөхөөсөө өмнө гараа савантай бүлээн усаар сайтар угаа.
  3. Өдөр бүр бээлийгээ сольж, сайтар угаа. Харин чийгтэй бээлий өмсөхөөс зайлсхий.
  4. Маск нь гадаа зүүх үед ашиггүй бөгөөд дотор ч гэсэн тийм ч их тустай биш. Ихэнх маскууд нэг эсвэл хоёр удаа өмссөний дараа мууддаг. Өдөр бүр ижил маск хэрэглэх нь бараг илүү муу, учир нь ам, хамарныхаа агууламж нь маскны дотор талыг бактерид тааламжтай үнэр орчин бүрдүүлдэг. Цар тархалтын үед би нүүрний маск зүүх нь ховор, би 30 гаруй халдварт өвчний голомтод ажиллаж байсан. Маск зүүхийн оронд би хүнтэй 1.5 метрийн зайтай харьцдаг. Хэрэв ханиаж байгаа хүнтэй уулзах бол тэр хүнээс маск зүү гэж би хүсдэг. Хэрэв татгалзвал зайгаа өргөсгөх эсвэл харьцахгүйгээр холдсон нь дээр гэж би үздэг.
  5. Гэртээ угаалгын өрөөний болон гал тогооны бүх алчуурыг нэн даруй гэр бүлийн гишүүн бүрийнхээ нэрийг бичсэн цэвэр алчуураар соль. Хүн бүр зөвхөн нэрийг нь бичсэн алчуураа л хэрэглэ, өөр хүний алчуурт бүү хүр. Бүх алчуураа долоо хоногт хоёр удаа угаа. Чийгтэй алчуур нь ханиад болон мэдээж коронавирус гэх мэт вирус үржин таатай хөрс болно.
  6. Хаалганы бариулд хүрэхгүй байх. Болж өгвөл тохой эсвэл мөрөөрөө  хаалгаа онгойлгох боломжтой бол онгойлго. Хаалганы бариулыг эргүүлэхийн тулд бээлий өмс, бээлийгүй онгойлгох болбол гараа заавал дараа нь угаа. Хэрэв танай гэрт өвчтэй хүн байгаа бол хаалганыхаа бариулыг тогтмол угаа. Үүнтэй адил хүний гар хүрдэг бүх хэрэгсэл ширээ, гар утас, тоглоом, зөөврийн компьютер зэргээ арчиж цэвэрлэ. Ер нь та зөвхөн өөрийнхөө эд зүйлсдээ хүрдэг бол зүгээр байх боломжтой. Өөр хүний гар утас, аяга халба, компьютерийн гарыг ашиглах хэрэгтэй бол нүүрэндээ хүрч болохгүй мөн гараа нэн даруй угаана уу.
  7. Халбага сэрээгээ аяга тавагнаас нь салгаж болохгүй. Мэдээж хүүхдүүддээ хэзээ ч өөр хүний аяга, усны савнаас ууж болохгүй гэж хэлээрэй. Хятадын ард түмэн хоолны ширээн дээрх том тавагтай хэдэн хоолноос хүн бүр өөрсдөө савхдаж иддэг. Цар тахал дуустал иймэрхүү маягаар хооллож болохгүй. Хоолны халбагаар аяга таваг болгоод ширээн дээр байгаа хүмүүст аягалж өгөх хэрэгтэй. Мөн эрүүл ахуйн шаардлага хангаагүй ресторанаас зайлсхий.
  8. Вирусын эх үүсвэр нь ямар зүйл байсныг мэдэх хүртэл ямар ч амьд амьтан эсвэл загас идэж болохгүй.
  9. Гэрийнхаа болон ажлынхаа өрөөний цонхыг онгойлгож агаар оруулах. Вирус агааржуулалт сайтай газарт тэсвэргүй.
  10. Эцэст нь хэлэхэд хэрэв та халуурч байгаа найзыгаа эсвэл гэр бүлийн гишүүнээ асарч байгаа бол заавал сайн чанарын маск зүү. Өвчтэй хүний хуучин маскийг солихдоо резинен бээлий өмс. Маскыг нь битүүмжилж хаях. Резинен бээлий өмсөж байхдаа өвчтөний нүүрийг бүлээн савантай усаар угааж, нэг удаагийн цаасан алчуураар арчиж ахуйн хогийн саванд хийж хая. Мөн уутанд хийж битүүмжилнэ. Өвчтэй найз эсвэл хамаатан саднаа асрахдаа урт ханцуйтай цамц, биеэ халхлах хувцас өмс. Өвчтөний өмсөж буй эсвэл хүрч байгаа бүх зүйлийг халуун савантай усаар угаа. Хэрэв танд боломж байвал өвчтэй хүнийг аль болох бусдаас хол өөр байранд эсвэл байшинд тусгаарла.

 

Эх сурвалж: Foreign Policy

 

 

 

 

Хорих лагерийг чөлөөлсний 75 жилийн ой болж байна
Хорих лагерийг чөлөөлсний 75 жилийн ой болж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц