Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймагт нас барсан хүүхдийн эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

ЭМЯ-наас коронавирусын асуудлаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 настай охин өндөр халуурч хүргэгдэн, 16:50 цаг орчимд уушгины хатгалгаа оноштойгоор өөд болсныг Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Талийгаач охиныг коронавирусын халдвар авсан байж магадгүй гэж үзэн сорьц авч, ХӨСҮТ-д илгээсэн. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

"Өчигдөр нас барсан охины сорьц шөнө орж ирсэн. Урьдчилсан шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна.Эцсийн оношийг Япон улс руу сорьц илгээж баталгаажуулна. Оношийн баталгаажилтыг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хийж байна. Хүүхдийн ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарласан байгаа.Одоогоор биеийн байдал нь  хэвийн байна." гэв.

Нэгдүгээр сарын еснөөс хойш нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан дээж авч шинжилснээс 4 хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол илрээд үгүйсгэгдсэн. Одоогоор Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан, нас барсан тохиолдлын оношийг тодруулахаар ажиллаж байна.

Манай улсад 2019 оны жилийн эцсээр уушгины хатгаа өвчнөөр 78141 тохиолдол бүртгэгдэж, нас барсан 431 тохиолдол гарсан байна.

Коронавирус: Нас барагсдын тоо 105-д хүрлээ
Коронавирус: Нас барагсдын тоо 105-д хүрлээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.