Шинэ вирусээр нийт 4193 хүн Хятадад өвчилж, 106 хүн нас барж, 58 хүн эдгэрсэн байна.
Хятадын цагаан сарын баяр болохтой холбогдуулан аялал ихэсдэг тул вирус тархахаас сэргийлж 20 хотын нийт 56 сая хүнийг вирус тархахаас сэргийлж хөл хорио тогтоогоод байгаа.
Дэлхийд бүртгэгдсэн тохиолдлууд:
- Таиланд: 8
- АНУ, Австрали, Сингапур: 5
- Япон,Өмнөд солонгос, Тайван, Малайз: 4
- Франц: 3
- Өмнөд Солонгос, Вьетнам: 2
- Балба, Канад, Герман, Камбож: 1
Вирус туссан тохиолдолд илрэх шинж тэмдгүүд:
- амьсгалын замын өвчлөл
- халуурах
- ханиах
- амьсгал тасалдах
- амьсгалахад хүндрэлтэй байх
Он цагийн дараалал:
Дэвсгэр мэдээ
Корнавирус бол вирусийн нэг бүл. Гэхдээ корнавирусын төрлөөс зөвхөн зургаа нь л хүнд халдварлах боломжтой байдаг. Харин шинэ вирус долоо дахь нь болж байгаа юм.
2002 онд Хятадад гарсан корнавирусээр үүсгэгддэг хүнд хэлбэрийн амьсгалын замын хам шинжээр 8.098 хүн өвчилснөөс 774 нь нас барсан байдаг.
Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.
Эх сурвалж: Al Jazeera