
NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Тэрбээр ярилцлагынхаа явцад Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар, "Парламентат ёс, сонгодог парламентын тогтолцоо гэж яг юу юм бэ. Олонхи болсон нь Засгийн газраа бүрдүүлж, цөөнх нь хяналтаа тавьдаг төлөөллийн ардчилал юм. Үндсэн хууль ч ийм юм. Үндсэн хуулийнхаа эл зарчмыг нулимаад, парламентаа сөрөг хүчингүй болгоод, бүгдээрээ хамтдаа эрх барья гэсэн нь бүгдээрээ хамтдаа дарангуйлья л гэсэн үг байсан. Энэ нь өөрөө ардчилсан Үндсэн хуульт ёсны эсрэг, парламентат ёсоо үгүйсгэсэн, “парламентын дарангуйлал”-ыг бий болгосон. Үндсэн хууль амьтай, сүнстэй учраас өөрт нь халдсан энэ дарангуйлагчийг шилгээсэн. Худлаа юм суурь мэдлэггүй ярьж суух Л.Оюун-Эрдэнэ" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!