Б.Баатарт “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ үйлдлээр яллах тогтоол танилцуулахаар дуудсан ч заасан хугацаанд очоогүй байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Прокурорын байгууллагаас "Хэро"-гийн Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Үндэсний эв нэгдлийг бусниулах/-т заасанчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ дагуу эрүүгийн хэсэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулахаар 2026 оны 2-р сарын 28-ны 11-15 цагийн хооронд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах албанд дуудсан байна. Гэвч тэрбээр энэ хугацаанд очоогүй аж.

Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шүүхээс баривчлах юм.

ХУУЛИЙН ЗААЛТ

19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах

1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Цувралыг ойртуулах эсвэл холдуулах эсэхийг шийдэх тоглолтууд болно
Цувралыг ойртуулах эсвэл холдуулах эсэхийг шийдэх тоглолтууд болно
 
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!