ШҮҮХ: УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван удаа цагаатгасан ч тухайн шийдвэрийг дахин хүчингүй болгож байна.

Дашрамд, өнөөдрийн шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүн өмнө нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр түүнийг цагаатгаж байв.

Н.Алтанхуяг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд буй. Харин хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор О.Алтангэрэл нарын АН-ын гишүүд мэдээлэл хийж "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр мэдэгдсэнтэй нь холбоотойгоор эрх баригч намын улс төрийн зорилгоор дахин шүүж буйг эсэргүүцэж байна" гэсэн байдаг.

Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
 
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!