Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн баг үүрэг гүйцэтгээд ирлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэрийг гаргаснаар Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үйлдэж, 91 иргэнийг эх орондоо авч ирлээ. МИАТ ТӨХК-ийн зүгээс дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг илгээсэн бөгөөд уг ажиллагааг United Arab Emirates Air Force болон Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа.

Шадар сайд Х.Ганхуяг МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Шадар сайд Х.Ганхуяг МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцлаа
 
ТООЦООЛОЛ: Тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг ХЭРХЭН БОДОХ ВЭ
ТООЦООЛОЛ: Тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг ХЭРХЭН БОДОХ ВЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.