УИХ-ын гишүүн П.Сайнзориг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар зодолдсон гэх асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй.
Улмаар өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс П.Сайнзориг, Х.Тайван нарыг яллагдагчаар татаж, Х.Тайванд хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл үүнээс хойш УИХ-ын гишүүн П.Сайнзоригт мөн хилийн ториг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Зодолдсон гэх асуудлын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг цахим хуудаснаа тайлбарлахдаа "Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яахав дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.
Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа даа. Хуулийн байгууллага шалгах байх" гэсэн байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!