Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай“ тогтоолыг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлнэ
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай“ тогтоолыг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлнэ
 
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
#ФОТО: Ардын жүжигчин, дуучин С.Жавхлан 2026 ширхэг модны суулгацыг иргэдэд бэлэглэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.