Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Тэгвэл дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.

Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална.

Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно.

МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан. Цэлмэг, зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан. Цэлмэг, зөөлөн салхитай
 
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!