Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 20 секунд

20 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болоход энэ сэдэв хаалттай, хачирхмаар, “Манай нийгэм арай ч ийм болоогүй дээ” гэж хэлэх хэмжээнд бойжиж байлаа. Харин одоо үнэн бөгөөд гашуун сэдэв болчихож. Тийм ч учраас СГЗ, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол “Хориотой жүжиг”-ийг постдрам болгон дахин толилуулж байгаа уран бүтээлчид цаг үеэ гярхай ажигласнаас гадна системийн эсрэг, үнэний төлөө зоригтой дуугарч чадсан юм.

“Хориотой жүжиг” постдрамыг “Орфей” театр, “Хэрмэл крю” хамтран бүтээж буй. “Орфей” театрын найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарыг урьд өмнөх тайзны бүтээлүүдээр нь үзэгчид сайтар мэдэх болсон. Харин “Хэрмэл крю” үзэгчдийн өмнө өөрсдийгөө хүчирхгээр, цоо шинээр танилцуулж байна.

“Хэрмэл крю” гэдэг бол хошин урлагийн бүтээлээр олон танигдсан жүжигчид болох Жижгээ (Г.Лхагвацэрэн), Цогтоо (У.Цогтбаяр), Н.Баясаа, Тагтаа (Р.Сүхболд), Зоригоо (C.Батзориг) нарын нэгдэл юм.

Тэд инээдмийн жанраар дагнаж байсан. Үзэгчид тэднийг инээдмийн дүрээр, хошин урлагаар харж дассан. Гэтэл М.Батболдын найруулгаар жүжигт дүр бүтээнэ гэхээр чадах болов уу, хошин урлагийн тайзны маньераа өөрчлөн шинэчилж чадах уу гэсэн эргэлзээ, хүлээлтийг бий болгосон.

Гэхдээ мэргэжлийн сургууль төгссөн жүжигчид гэдгээ “Хориотой жүжиг”-ээр тэд баталлаа.

Түүнээс гадна хийж бүтээж байгаа замналдаа ханалгүй, нэгэнт мэргэжлийн жүжигчин болсных драмын урлагт өөрсдийгөө дахин сорьё, тайзнаа гаръя гэхээс гадна төслийг санаачилна, хамтран зохион байгуулна гэдэг том зүрх зориг бөгөөд чин хүсэл эрмэлзэл байх нь дамжиггүй.

Уран бүтээлч хүний “шаталт”-аар амьсгалж байгаа “Хэрмэл крю”-гийн тавыг та пострдрамын тайзнаа хараарай.

“Хориотой жүжиг” постдрам өдөр бүр Зайсан Хиллийн “Event Hall”-д 19.00 цагаас тоглож байна. Тасалбарыг дараах линкээр худалдан аваарай.

https://ticket.mn/event/2948

Р.Батболд: Манай нам дүрэмгүй, оршин тогтноход хэцүү болчихсон шүү дээ
Р.Батболд: Манай нам дүрэмгүй, оршин тогтноход хэцүү болчихсон шүү дээ
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!