Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: С.Баяр “Яруу найрагч Ж.Мөнхбатын удирддаг сонгууль гэж юу байх билээ“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

2023 онд "Нүүрсний" гэх хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж байх үедээ "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн гадаад руу яваад байсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат саяхан эх орондоо ирж, намын нэлээдгүй үйл ажиллагаанууд дээр харагдах болсон. Тэгвэл түүний ирсэн шалтгаан нь ирэх онд болох сонгуультай холбоотой буюу Ерөнхийлөгчийн сонгуульд намаа удирдаж орох магадлалтай талаар мэдээлэл хөврөв. Эл мэдээлэлд Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн сошиал хаягаараа "Тийм юм байхгүй. Ялангуяа яруу найрагч Ж.Мөнхбатын удирддаг сонгууль гэж юу байх билээ. Тэр нөхөр ийм юм удирдаж байсан түүх үгүй" хэмээн бичив.

Эргэн сануулахад, Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг.

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
 
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.