“Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо. Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн БНСУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзаж, “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Одоогийн байдлаар БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад “Солонго-1”, “Солонго-2” хорооллын нийт 5,002 айлын орон сууц, мөн Баянголын аманд 2,007 айлын орон сууц барих төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслийн эхний ээлжийн барилгуудыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна.

“The Mongolz” шигшээ шатанд  “NAVI”-тай учраа таарлаа
“The Mongolz” шигшээ шатанд  “NAVI”-тай учраа таарлаа
 
Г.Дамдинням: Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өөр гарцгүй. Гэхдээ уул уурхай өөрөө дотроо төрөлжих ёстой
Г.Дамдинням: Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өөр гарцгүй. Гэхдээ уул уурхай өөрөө дотроо төрөлжих ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!