С.Одонтуяа: Н.Алтанхуяг даргыг улс төрийн захиалгат шүүхийн золиос болгож болохгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өчигдөр Хөгжлийн банкны хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон юм. Эл үйл явцтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Монголын шүүх өнөөдөр улаан цайм ил гарч, улс төрийн захиалгаар хууль тогтоомжийг үл тоон, дур зоргоороо шүүн яллаж болох мэтээр аашилж байна. Н.Алтанхуяг нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласны дараа цагаатгалаа цуцалсан гэдэг нь ийм хардлага дагуулж байна. Н.Алтанхуяг даргыг улстөрийн захиалгат шүүхийн золиос болгож болохгүй, АН-ынхан дуу хоолойгоо олон түмэнд хүргэж, тэмцэх ёстой. Шүүх засаглал хараат бус, бие даасан байдлаа алдсаны тод жишээ нь 3 удаа цагаатгаж, 3 удаа цуцалсан шийдвэрүүд мөн. Шүүх өөрийн шийдвэртээ байн байн эргэлзэж, тогтворгүй хандаж байгаа нь шударга ёсны нэр хүндийг унагаж байна" гэв.

П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой
П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн 14-өөс дээш насны хүүхдийг өмөөрөөд байх шалтгаан байхгүй. Эрүүгийн шинжтэй бол хэргийг нь цагдаагаар шийдвэрлүүлэх ёстой
 
Орон сууцны үнэ 10.2 хувиар өсжээ
Орон сууцны үнэ 10.2 хувиар өсжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!