Өнгөрсөн баасан гарагт хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр тус намын дарга Н.Учрал гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж буй Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнчлэлээс чөлөөлж буйгаа мэдэгдэж, дээрх асуудлыг ХЕХ-гоор хэлэлцүүлэхээр хүргүүлсэн билээ.
Энэ талаар Хотын дарга, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу намаас чөлөөлөх асуудал яригдана. Харин прокурорын яллах дүгнэлтээр чөлөөлөх асуудал нарийвчилсан зохицуулалтгүй явж байгаа" гэжээ.