П.Сайнзориг: Хэргийн бичлэгийг ил тавих хэрэгтэй. Намайг бааранд сууж байтал хундагатай архи шидээд, цохисон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай бааранд зодолдсон гэх асуудалд холбогдон, яллагдагчаар татагдаж хилийн хориг тавиулаад буй.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч П.Сайнзоригт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гэвч тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.03.04/ хянан хэлэлцээд, хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, хилийн хориг тавьсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Би хөнгөн гэмтэл авсан. Уг нь тэр бичлэгийг нь ил тавьчихвал олон нийтэд тодорхой болох байх. Бааранд ганцаараа утсаа оролдоод, ер нь харих гэж байтал хэсэг залуучууд надтай гар бариад мэндэлсэн. Би ч хүний ёсоор гар барьж мэндэлсэн. Гэтэл над руу дайрч давшилж, хундагатай архиа шидээд цохиж эхэлсэн. Манараад сууж байтал дахиж ирээд мөргөсөн. Би аргагүйд өөрийгөө хамгаалж цохисон.

Манай хууль хяналтын байгууллагынхнаар бол би нэмж цохиулаад, магадгүй амь насаа алдах ёстой байсан юм шиг байна. Салчихаад үүдэнд нь зогсож байтал дахиж ирээд 4-5 удаа цохисон. Ийм л зүйл болсон" гэв.

Дээд лигийн улирлын MVP маргааш тодорно
Дээд лигийн улирлын MVP маргааш тодорно
 
Тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох, бодлого, зарчмыг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо
Тэтгэврийн хэмжээг оновчтой тогтоох, бодлого, зарчмыг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!