Ихэнх нутгаар цас орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах, бусдад дамжуулах,

Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхаарч, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын мэндчилгээ
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!